Бондын хүүгийн орлогыг 10 хувь болголоо

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эмийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үүний дараагаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.  Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал оруулсан байв. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүд дэмжив.   Ингэснээр  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг Засгийн газар бус Ерөнхийлөгчийн баталсан журмаар зохицуулна. Мөн төрийн дипломат ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмаар зохицуулах өөрчлөлт орж байгаа юм. Өмнө нь энэ асуудал Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд байсан юм.

f

Чуулганы хуралдаан мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлав.  Ингэснээр Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогыг 10 хувиар болгон өөрчилжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

f

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ