“Улаанбурхан өвчингүй Монгол” зөвлөгөөн болж байна
Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламжийг өнөөдөр хүлээн авсан. Тэгвэл “Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөн мөн өнөөдөр болж байна.
а
Зөвлөгөөний нээлт, ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Ньюнт-У Су, ДЭМБ-ын НДББ-ийн дархлаажуулалтын албаны дарга Сергей Диордица, ДЭМБ-ын НДББ-ийн Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах хорооны гишүүн Академич П.Нямдаваа нар оролцлоо.
а
Түүнчлэн дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнд аймаг, нийслэлээс эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт бүтээлээрээ салбартаа үнэлэгдсэн зарим хүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагналаа. “Улаанбурхан өвчингүй Монгол” зөвлөгөөн маргааш үргэлжилнэ.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ