Я.Содбаатар:Иргэдээ амрааж, төсвөө хэмнэж байна уу?

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн, Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслөөр Засгийн газар улсын баяр наадмаар тав хоног амрах саналыг оруулж ирсэн юм. Гишүүд энэ асуудлаар байр сууриа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

fg

-Үнэхээр цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байгаа бол зургаадугаар сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэл амраая л даа. Төсвөө бүрдүүлж чадахгүй, мөнгөгүй гэж байгаа бол тэрийгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Тавхан хоног амраад яах вэ. Хүн шиг сайхан амаръя. Төсөв хүндрэлтэй болохоор л аргаа барахдаа иргэдээ амрааж, төсвөө хэмнэж байгаа юм байна гэж ойлгож байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд л хийгдэж байгаа юм байна гэж ойлголоо.

df

Иргэд, хувийн хэвшил дээр яаж ачаалал очих вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Монгол Улс бүтээмж их муутай орон. Нэг хүнд оногдох бүтээмжээрээ тооцох хэрэгтэй. Төсөв бүрдүүлж чадахгүй, цалин тавьж чадахгүй болохоор эсэргүүцэж байна гэсэн юм. Харин С.Баярцогт гишүүн энэ саналыг дэмжиж үг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжсэн. Тиймээс дээрх хуулийн төслийг дэмжих санал хураахад гишүүдийн олонх нь дэмжив.

df

Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.Чуулганы хуралдаан Гаалийн тариф, НӨАТ-аас чөлөөлөх хуулиар  үргэлжилж байна.

df

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ