Илгээмжийг татвараас чөлөөлөхийг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, Гаалийн татварын тухай,  НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Энэ хуулийн төслөөр шуудангийн илгээмжийг татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.

өа

Хуулийн төслөөр  1 сая 920 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй илгээмжийг татвараас чөлөөлж байгаа юм байна. Илгээмжээр жилдээ нэг тэрбум төгрөгийн чөлөөлөлт орж ирдэг байна. Илгээмжээр ихэвчлэн хувцас хэрэглэл орж ирдэг аж. Гишүүдийн зүгээс илгээмжийг үнийн дүнгээр тооцохоо больж тодорхой нэр төрлийн бараан дээр чөлөөлөлт хийе, нэг удаа чөлөөлөх үү, жилийн нийт дүнгийн илгээмжээр нь чөлөөлөх үү гэдгийг шийдэх хэрэгтэй гэж байлаа.

өа

Гишүүд энэ хуулийг хэлэлцэхийг  ихэнх нь дэмжсэн бол О.Баасанхүү гишүүн “Өнөөдөр  интернэтээр бараа үйлчилгээ илгээж байгаа. Дуртай үедээ гадаад яваад дэлгүүрээс хувцас авчихдаг оффшоруудын нүдэнд өртжээ. Нэг талаас мэдлэгээ ашиглаад тодорхой хэмжээгээр орлого олох гэсэн хүмүүсийг хааж боохын оронд Ашигт малтмалын хуулийг хэлэлцэх хэрэгтэй. Зах дээрээс орлого олдог бол нэг сэтгэхүй. Брэндийн зарагдаагүй хямдхан барааг оруулж ирээд худалддаг хүмүүсийг дарамталж, бололцоог нь хааж болохгүй.

өа

Ингээд санал хураалтаар гишүүдийн олонх нь хэлэлцэхийг  дэмжив. Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ