Усархаг бороо, гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орсонтой холбогдуулан гол усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
s
Дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
s
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Холтос нуга” гэдэг газар энэ сарын 21-ний өдөр “Эгийн гол”-ын усанд иргэн Ө /18 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
s
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Туул гол”-ыг 2 иргэн автомашинтай гатлах гэж яваад усанд суусан тухай мэдээллээр Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн М.Мөнхзул /33 настай, эрэгтэй/, Т.Алтанзул /25 настай, эмэгтэй/ нар 90-96 УНБ улсын дугаартай “Тоёота Ланд круизер-105” загварын автомашинтай голын усанд суусан байсныг татаж гаргасан байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ