Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Континентал" зочид буудлын хурлын танхимд

08:00-17:00 цагт "Иргэн бүрт эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн довтолгоо" мэдээлэл, сургалт, сурталчилгааны арга хэмжээ болно.

р

Нийслэлийн 5-р байранд болно. /Орчлон сургуулийн замын эсрэг талд/

08:30 цагт Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлттэй үнээр уян хатан нөхцөлтэйгээр зээл олгох боломжийг бүрдүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмыг бизнес эрхлэгчдэд танилцуулж, тэдний саналыг сонсох "Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн"  Утас: 91040607, 99234859

х

МУИС-ийн Эдийн засгийн сургуульд

09:00 цагт  сонирхогчдын Волейболын УАШТ-ий хагас шигшээ тоглолтууд болно.

х

Тусгаар тогтнолын ордонд

10:00 цагт  шинэ мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.

о

Хангарьд ордоны 14 давхарт

10:00 цагт  "Хот чимэглэл уран баримал" уулзалт хэлэлцүүлэг  болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээлээ урлах барималчид оролцоно. Утас:96586689, 981000040

х

Blue sky зочид буудлын Даймонд хурлын танхимд

10:00 цагт “Сөүл төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал болно. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын дэд сайд Янг Хьюн Чой нар оролцоно. Утас: 328773

р

Хангарьд Ордны 14 давхарт

11:00 цагт Нийслэлийн “Авто Худалдааны Цогцолбор” ОНӨААТҮГ, Зээлийн Батлан Даалтын сан, арилжааны банкуудын зүгээс тус цогцолборт зогсоол худалдаж авах сонирхолтой иргэд болон авто худалдаа эрхлэгчдэд зээлийн таатай нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн төрөл бүрийн туслалцааг түргэн шуурхай үзүүлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 99052793

х

Төрийн Ордны В танхимд

11:00 цагт  “Өргүй Монгол” сэдэвт хэлэлцүүлэг болно.

х

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт  Дэлхийн монгол ногоон нэгдэл, Босоо хөх монгол ТББ хамтран Сүхбаатар аймгийн Онгон суманд Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт “Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос АНУ-ын Континататкаб тэмцээнд явах Монгол Улсын өсвөрийн шигшээ баг тамирчид мэдээлэл хийнэ.

а

"Цэцэг" төвийн уулзварт

11.40 цагт "Цэцэг" төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг албан ёсоор нээнэ.

х

"HI-FI" рекордсын төв салбарт

12:00 цагт  "Бид 4" хамтлагийн шинэ цомгийн өдөрлөг болно. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн эхний азтай 40 зочинд шинэхэн цомгоо бэлэг болгон гардуулах юм.

о

Хэвлэлийн Хүрээлэнд

13:00 цагт Хувиараа худалдаа эрхлэгч иргэдийн ҮЭХ БЗД-ийн ЗДТГ-аас гишүүддээ ажлын байр шаардаж хэвлэлийн бага хурал зарлалаа.

р

“Улаан Гэр” галерейд

18:00 цагт авьяаслаг залуухан уран бүтээлчдийн хамтарсан "Скарлет” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “болно.

х

Тусгаар тогтнолын ордоны Их танхимд

19:00 цагт загвар өмсдөгч, сайн үйлсийн элч бүсгүй А.Пүрэвмаад тусалж, дэмжиж, амьдрал баяр баясгалан бэлэглэх Монголын ковер дуучдын хандивын тоглолт болно.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ