Иракт америкийн зөвлөхүүд ирлээ
АНУ-аас 130 орчим цэргийн сургагч багш Иракийн нийслэл Багдад хотод ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, адмирал Жон Кирби “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалын дагуу Ирак улс руу томилогдсон мэргэжилтнүүд Багдад хотод амжилттай газардлаа” гэж хэлжээ.
6
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн “Левантын лалын улс” гэх бүлэглэл Иракийн 10-аад хот сууринг эзэлж, хяналтаа тогтоосон юм. Тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэнээр дээрх бүлэглэлийн 5 мянга гаруй дайчин Багдадын хил орчимд байршаад буй гэнэ.
6
Хэдэн хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Багдад гэнэтийн айлчлал хийсэн юм. Тэрбээр энэ үеэр тусгай хүчний сургагч 40 гаруй багштай ирсэн билээ. Эдгээр мэргэжилтнүүд өмнө нь Иракт алба хаасан, туршлагатай хүмүүс аж. Түүнээс гадна хоёр орны цэргийн хамтарсан үйл ажиллагааны төв бий болгох зорилгоор 90 орчим мэргэжилтэн Багдадад ирсэн байна. Мөн “АНУ-ын нисэх хүчнийхэн Иракийн нутаг дэвсгэрт өдөрт дунджаар 30-35 удаа тагнуулын нислэг үйлдэж байна” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Стэлин Жэндэн хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ