Ким Чен Ун Батлан хамгаалахын сайдаа огцруулав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Батлан хамгаалахын сайд Чан Чон Намыг огцруулсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Хөдөлмөрийн намын хэвлэл мэдээллийн албанаас ямар шалтгаанаар сайдыг огцруулсан талаар хэлэхээс татгалжээ. Харин Батлан хамгаалахын шинэ сайдаар Ардын армийн ерөнхий зөвлөлийн дарга Хён Ён Чхолийг томилж, тамга тэмдэгийг нь хүлээлгэн өгчээ.
Ким Чен Ун Зэвсэгт хүчний удирдлагуудыг олон удаа халсан нь армид хатуу хяналт тавьж байгаатай холбоотой юм. Тэрбээр Чан Чон Намаас гадна тус яамны 20 гаруй ажилтанг авлига авч, дээрэнгүй зан гаргасан хэмээн буруутгаж ажлаас нь халсан байна. Өмнөдийн тагнуулын албанаас мэдээлсэнээр “Хён Ён Чхол шинэ албан тушаалаа хүлээн авсаны дараа эхнэрийнхээ хамтаар Пхеньян хотын Пёнчонд байрлах удирдагч Ким Ир Сэний музейг үзэж сонирхсон” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ