Найман байнгын хороо хуралдана
Байнгын хороодын хуралдаан үдээс өмнө болох нь. Өнөөдөр найман байнгын хороо хуралдах юм байна.
р
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “В” танхимд эхэлсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн цагт “А” танхимд болж байна. Харин Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд эхэлнэ. Хамтарсан хуралдаан дууссаны дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжлэх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд болох аж.
р
Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “А” танхимд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд эхэлнэ. Харин Хууль зүйн байнгын хороо 12.00 цагт Г танхимд хуралдахаар төлөвлөжээ.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ