Иракийн төгсгөл ирлээ

img

Алдарт “Time” сэтгүүл өчигдөр худалдаанд гарсан сэтгүүлийнхээ нүүрэнд “Иракийн төгсгөл ирлээ” хэмээн бичжээ. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Нэнси Гибсс хэлэхдээ “Ирак болон Сири улсууд ерөнхийдөө Барак Обамагийн гарт өөрсдийн хүсэлтээр ороод ирлээ. Энэ эрхэм Багдад руу зөвлөхөө амжилттай илгээв. Маргааш юу болох вэ. Хэсэг хугацааны дараа тусгай хүчин, армийн цэргүүдээ нэвтрүүлэх болно. Иракт хямрал авчирсан эрхэм бол АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жорж Буш. Сонирхолтой нь Буш хүртэл дээрх зөвлөхүүд дунд багтаж буй” гэжээ. Тэрбээр сэтгүүлийнхээ нүүр хуудаст “Иракийн төгсгөл ирлээ” гэж бичсэнийхээ төлөө АНУ-ын Засаг захиргаанаас уучлалт гуйхгүй гэсэн байна.

Нэнси Гибсс “Хэвлэл мэдээлэл үнэний дуу хоолой байх хэрэгтэй. Өнөөг хүртэл ямар ч сэтгүүл “Time” шиг эрэлхэг зориг гаргаж чадахгүй байгаад гайхаж байна” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ