Ерөнхий сайд огцрохгүй

img

Өмнөд Солонгосын “Sewol” нэртэй хөлөг онгоцны ослын дараа албан тушаалаа хүлээлгэн өгсөн тус улсын Ерөнхий сайд Чон Вон Хоны огцрох өргөдлийг Ерөнхийлөгч Пак Ын Хэ хүлээн авахаас татгалзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд өнгөрсөн сарын эхээр хөлгийн осолд өөрийгөө буруутган, огцрох өргөдлөө өгөөд байсан юм.

Энэ сарын 15-нд Ерөнхийлөгч Пак Ын Хэ сэтгүүлч асан Мүн Чан Кюкийг сайдын албан тушаалд томилох санал гаргасан ч олон нийт түүнийг Японы талыг баримтлагч хэмээн шүүмжилсэний дараа Чон Вон Хоныг албан тушаалд эргүүлэн тавьсан хэмээн олон нийт таамаглаж буй.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Огцорлоо гээд хариуцлага үүрч буй хэрэг биш. Хөлгийн ослоор амиа алдсан хүүхдүүдийн өмнөөс Ерөнхий сайд та улам сайн ажиллах хэрэгтэй” гэв.

Харин Ерөнхий сайд “Би сайн ажиллах болно. Амиа алдсан бүх хүүхдийн төлөө амьдарч, ажиллах болно” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ