“Хуульчдын өдөр” болж байна
“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хуульчдын өдөр” нээлттэй өдөрлөг Хуульчдын талбайд болж байна.
Энэхүү өдөрлөгийг хууль зүйн салбарын шинэтгэл болон өнөөгийн байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, эрх зүйн хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар сурталчлах, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч эргэх холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж буй юм.
Энэ үеэр Хуульчдын танхимд Хууль зүйн яамнаас салбарын шилдгүүдийг тодруулан шагнал гардуулна. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс нэвтрүүлсэн гар утасны “Legalinfo” програмын нээлтийн ёслол болно.
Нээлттэй өдөрлөгт Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ, ШШГЕГ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд Монголын Хуульчдын холбоо оролцож байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ