ШӨХТГ-т “Атар өргөө”-г шалгах эрх байхгүй

img

“Атар өргөө” ХХК-ны үйлдвэрлэдэг “Атар” талхны үнэ энэ долоо хоногийн даваа гаригт нэмэгдэж, 1000 төгрөгөөр худалдаалагдах болсон.

g

Харин хэрэглэгчид “Атар өргөө” ХХК-ийг ШӨХТГ-т шалгуулах хүсэлт тавьжээ. Гэхдээ “Атар өргөө” давамгай байдалтай аж ахуйн нэгж биш ШӨХТГ-аас тэдний үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй. Тиймээс шалгах эрх байхгүй. Хөнгөлөлттэй зээл олгосон Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулах боломжтой” гэдэг тайлбар өглөө.

h

Засгийн газраас "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд гурилын үйлвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэгчид нэг кг гурилын үнийг 550-730 төгрөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээсэн билээ. Гэтэл "Атар Өргөө" компани гурил болон түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэж мэдэгдээд байгаа юм.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ