Белгород мужид өдөрт 3-10 мянган дүрвэгсэд ирж байна
Оросын Белгород мужид Украины зүүн хязгаарын хотуудаас өдөрт 3-10 мянган дүрвэгсэд орж ирж байгаа ба тэдний 3000 орчим хүн нь уг мужид үлдэх хүсэлтээ өргөн барьсан тухай Төрийн Думын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Белгород мужийн удирдлагууд тэдэнд зориулж хэд хэдэн түр орогнох байр бэлдэж, шаардлагтай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж буй юм. Тус мужийн захирагч Евгений Савченко “Белгород муж бүхэлдээ Украин иргэдээр дүүрлээ. Тэдэнд зориулж, түр орогнох байр бэлдсэн ч хангалтгүй байна. Укрианы Засгийн газар хямралаа хурдхан шиг шийдвэрлэж, эх орноо орхисон иргэдээ буцаан татахгүй бол дараагийн арга хэмжээг авах болно” гэж хэлжээ.
Харин Ерөнхийлөгч Петр Порошенко дүрвэн гарч буй иргэддээ хандаж “Тун удахгүй Украин өмнөх шигээ тайван болно” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ