М.Обама ус уухыг уриалав

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Яг одоо ус уу” гэх компанит ажил эхлүүлсэн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Тус аяны хүрээнд 500 мянган ширхэг “Хүний биеийн 60 хувь ус байх учиртай” гэж бичсэн футболк худалдаанд гаргаж, иргэдийг худалдан авахыг уриалжээ. Энэхүү футболкийг 25 ам.доллароор худалдан авах боломжтой аж. Футболкноос олсон мөнгийг Жоржио мужид байрлах цэвэр усны байгууламжид хандивлах гэнэ.

Тэргүүн хатагтай “Гаазтай болон чихэртэй ундаа бүү уу. Зүгээр л ус уу. Дөнгөж сая ус уусан ч бай дахиад уу” гэж хэлжээ. Футболкны санааг гаргасан Жонни “Энэхүү футболк дээр бичсэн үг хүмүүст сайн нөлөө үзүүлэх болно. Бид хүний биеийн хэдэн хувь нь ус байх ёстой гэдгийг сайн мэддэггүй. Харин энэ футболк мэдэхгүй хүмүүст туслаж, гаазтай ундаанаас татгалзахад хүргэнэ” гэж өгүүлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ