Хорт, аюултай хог хаягдлыг тоолно

img

БОНХЯ, Хи­мийн хорт бо­лон аюул­тай бо­ди­сын бод­ло­го зо­хи­цуу­лал­тын асуу­дал эр­хэл­сэн үн­дэс­ний зөв­лө­л хамтран  Удаан задардаг органик бо­хир­дуу­лаг­чийн ту­хай Үн­дэс­ний хө­төл­бө­рийн төс­лийн хэ­лэл­цүү­лгийг зохион байгуужээ.

Энэ үеэр химийн хорт болон аюул­тай хог хаягдлын тоо хэмжээг гаргах тооллого явуулахаар болжээ. Анхан шатны тооллогыг 2004-2005 онд явуулж байсан аж. Өдөр ирэх тусам нэр төрөл, тоо хэмжээ, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй химийн бодисын менежментийг зохистой явуулах. Химийн хорт бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, түүнчлэн төрөөс байгаль орчны талаар баримтлах бодлого, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  тооллогыг дахин хийх, Үндэсний хөтөлбөрөө шинэчлэх үүднээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Бохирдуулагчийн хор аюулыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч,  2001 оны тавдугаар сард удаан задардаг органик бодисын хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Стокгольмын конвенцийг баталжээ. Уг конвенцид  Манай улс 2003 онд нэгдэн орж, Засгийн газрын 2006 оны 99 дүгээр тогтоолоор Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Үндэсний хөтөлбөрийг баталж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ