Автобус хүн дайрч, амь насыг нь хохироолоо

img

 М:13 – Шархад – III, IV хороолол чиглэлийн автобусанд эмэгтэй хүн дайруулж нас барсан хэрэг өнөөдөр 11:00 цагийн орчимд "Мэргэжилтний 20”, Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо гарлаа. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Албан бус эх сурвалж "талийгаач 20-25 насны эмэгтэй байсан ба Гарцаар гарч явах үедээ автобусанд мөргүүлсэн. Мөн жолооч нь үүрэглэж явсан байж магадгүй" гэж хэлсэн.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ