Суудлын автомашин дээр элс ачсан машин унажээ

img

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 23 дугаар гудамжинд суудлын автомашин дээр элс ачсан ачааны машин унаж хүн хавчуулагдсан осол өчигдөр гарчээ.

Ослын газар Онцгой байдлын газрын Аврах шуурхай салбарын тасаг ажилласан ба Соната-5 загварын суудлын автомашин дээр Хово загварын том оврын ачааны элс ачсан автомашин унаж, суудлын амтомашины жолооч 54 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргажээ.

Гэмтсэн жолоочийг эмнэлэгт шилжүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ