Иракт хүүхдийн хулгай газар авав

img

Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэл 14-16 насны 140 гаруй хөвгүүдийг хулгайлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэдний ихэнх нь сургуульдаа явж байхдаа сураггүй болжээ. Тус улсын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр “Сураггүй болсон хөвгүүдийг амиа золиослогч болон дайчдаар бэлтгэж магадгүй” гэв.

Өнгөрсөн сарын эхээр тус бүлэглэлээс 15 настай Мухаммид хэмээх хүү оргож, гэртээ эсэн мэнд ирсэн юм. Тэрбээр цагдаагийханд “Надтай хамт 15 хүүхдийг хулгайлсан. Бидэнд “AK-47” буу өгөөд тэнд зогсч буй эмэгтэйчүүд рүү галла гэж хэлсэн. Дараа нь биднийг зодсон” гэж хэлжээ. Иракийн Засгийн газар хүүхдийн хулгайтай тэмцэх аян зохион байгуулсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Иракт хагас жилийн дотор 400 хүүхэд сураггүй алга болжээ.

АНУ-ын тагнуулын нууц мэдээлэлд дурдсанаар “Левантын лалын улс” бүлэглэл 20 мянга гаруй дайчинтай. Тэдний хоёр мянга нь 9-17 насны хөвгүүд” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ