Кейт Миддилтон төгс хамартай
Гоо сайханчид болон Нью-Йоркийн их сургуулийн доктор Омар Ахмед нар эмэгтэй хүний хамрын төгс хэлбэрийг олохоор 10 жилийн хугацаанд судалгаа хийжээ. Судлаачид судалгааныхаа үр дүнд эмэгтэй хүний төгс хамар 106 градусын өндөртэй гэж тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хамгийн төгс хамартай олны танил бүсгүйгээр Британийн гүнж Кейт Миддилтон болон жүжигчин Скарлет Йохансон, Жессика Билл, Кэйт Бэкинсейл нар тодорчээ. Тэдний хамар 103-106 градусын өндөртэй аж.
Хамрын өндрийг хэмжихдээ уруулаас дээшээ хамрын дээд үзүүр хүртэл хэмжилт хийж, хамрын өндөр хэдэн градуст байгааг мэдэх боломжтой гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ