Суаресийн хазалт брэнд болов

img

Бразил улсад зохион байгууллагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий Итали, Уругвайн шигшээ багийн тоглолтын үеэр Уругвайн хөлбөмбөгчин Луис Суарес өрсөлдөгч тамирчинаа хазсан.

Үүнтэй холбоотойгоор Уругвайн довтлогч Луис Суаресийн зураг эрэлт, хэрэгцээ ихтэй болжээ.

Суаресийн хазалтыг “Adidas” брэнд овжиноор ашиглаж, зар сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн байна. Бразилийн нийслэл Рио-Де-Жанеро хотын гудамжинд “Adidas” бол шилдэг яг л  Суаресийн хазалт шиг” хэмээн түүний зурагтай сурталчилгааны самбар байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Луис Суаресийн зурганд “хазуулах” жуулчид тасрахгүй байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ