Д.Ганбат: Гишүүд ямар нэгэн шалтаг шалтгаан тоочих ёсгүй

img

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулган болон найман байнгын хорооны хуралдаан болохоор тов зарлагдсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ирц харьцангуй сайн байсан бол бусад Байнгын хороодын хуралдааны ирц хангалтгүйгээс товлосон цагаасаа хоцорч эхэлсэн. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагт товлоод байсан ч 14.00 цаг өнгөрч байж эхлэв.

s

УИХ-ын дарга З.Энхболдын өнөөдөр гаргасан захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Д.Ганбат тус байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул хурал даргалагчаар  ажиллав. Хууль зүйн байнгын хорооны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Гишүүдийн ирц муу байгаад ямар сэтгэгдэлтэй байгааг тодруулахад “Өнөөдөр олон байнгын хорооны хурал давхцаж байна. Нөгөө талаар наадмын уур амьсгал орох гээд байгаа юм уу, улс төрийн нөхцөл байдал ийм байгаад байна уу. Ямартай ч  гишүүдийн хариуцлага, идэвхи суларч байгаа нь харагдаж байна.

s

Чуулган завсарлах гэж байгаатай холбоотойгоор хууль батлах олон ажил хүлээгдэж байхад гишүүдийн ирц ингэж муу байж болохгүй. Хууль батлах, хуулийн үг үсгэнд анхаарлаа хандуулж, Монгол Улсад хэрэгтэй чухал тогтоол шийдвэр гаргахад хариуцлагатай хандах ёстой. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд ямар нэгэн гадна, дотны шалтаг шалтгаан тоочих ёсгүй. Гишүүд өөрийн итгэлд үнэмшлээр ажилдаа хариуцлагатай оролцож байх ёстой. Хариуцлагаа сайжруулна гэдэгт итгэж байна. Үгүй бол тойргоороо очиход сонгогчид нь хэлэх биз дээ” гэлээ.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ