Хувьсгалчдын гудамжны хучилтын ажил эхэллээ
Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг хийж байгаа билээ. Уг ажлыг гүйцэтгэж байгаа "Экспресс зам" ХХК өнгөрөгч тавдугаар сарын 09-нөөс ажил эхэлж хоёр км замыг хаасан.
р
Тэгвэл ирэх долоодугаар сарын нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх. Замын доогуурх ус зайлуулах дөрвөн төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байгаа аж.
х
Замын суурь хучилтын ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Зүүн эхлэл хэсгийн нэг км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ