Ж.Мөнхбат: Хоёрхон жилийн дотор 8.894 их наяд төгрөгийн өр тавьжээ
Өнөөдөр Төрийн ордоны “Б” танхимд Монгол Улсын өрийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг, Улс төрийн намуудын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат удирдан явуулсан юм.
ый
Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Монгол Улс 1990 оноос хойших ардчилсан өөрчлөлтийн 22 жилд гадаадын улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 2,8 тэрбум ам.долларын зээл авч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжиж, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бүс нутгийн хэмжээнд үлгэр дуурайл болохуйц түвшинд амжилттай хэрэгжүүлж чадсан.
й
Харамсалтай нь 2012 оны сонгуулийн үр дүнгээр өнөөгийн эрх баригчид олонхио бүрдүүлж “шинэчлэлийн” гэх Засгийн газраа байгуулан ажилласан 2 жил хүрэхгүй хугацаанд, өнөөдөр бидний мэдэж байгаагаар 8.894 их наяд төгрөгийн өрийг шинээр нэмж тавьжээ. Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк зэрэг сувгуудаар бий болгосон өр нь өнгөрсөн 20 гаруй жилд бий болгосон өрөөс 2.5 дахин их өрийг тавьж ямар ч төлөвлөлт, бодлогогүйгээр, улсын төсвөөс гадуур, хяналтгүй, үр ашиггүй зарцуулж, үрэн таран хийж Монгол орныг өнөөдөр өрийн дарамтанд оруулаад байна.
ый
Монгол Улсын Үндэсний аудитын газар саяхан Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд “Засгийн газрын өр, төлбөр 2013 оны эцэст 17,7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 102 хувьд хүрсэн” байна гэж дүгнэжээ. Энэ нь “Төсвийн тогтвортой байдлын тухай” Монгол Улсын хуулийн 19.3-т “ улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2014 оноос эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна ” гэснийг ноцтой зөрчиж, улсын өрийн хэмжээ хуулиар тогтоосон түвшингөөс даруй 2,5 дахин хэтэрсэн байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна.
й
Гэтэл эрх баригчид “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, түүндээ: 17.1-д “... Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн дүн нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувиас, Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдлийн ... дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас тус тус хэтрэхгүй байна” гэж өрийн хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьд хүргэж, одоогийн мөрдөж байгаа түвшингээс 50 хувиар нэмэгдүүлж тогтоож байгаа нь цаашид дахиад их өр зээл тавих замаа нээж өгч үүнийгээ олонхиороо хүч түрэн батлахаар улайрч байна” гэв.
ы
Түүний энэхүү мэдээллийн дараа уулзалтад оролцогч улстөрийн намын төлөөллүүд болон эдийн засагчид Монгол Улсын өрийн асуудлаар санал бодлоо солилцлоо.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ