Чуулган хуралдсангүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт товлосон байсан ч байнгын хорооны хуралдаануудтай давхацсан тул чуулганы цаг хойшлогдсоор байсан юм. Нөгөө талаар өнөөдөр товлогдсон найман байнгын хороодын үдээс өмнөх хуралдаанууд ирц сайн байсан бол үдээс хойшхи хуралдааны үеэр гишүүд нэг нэгнээ хүлээж багагүй цаг алдаж байж хурлаа эхэлсэн. Гишүүдийн ирцээс үүдэлтэй Байнгын хороодын хурал хойшлошдсон нь ийнхүү чуулганы хуралдааны цагийг ухраасан гэж болно.
Албан ёсоор өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганыг цуцлаагүй ч ажил тарсан тул Төрийн ордонд цөөн тооны гишүүд үлдсэн байгаа аж.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ