Увс аймагт хилийн яармаг худалдаа болно
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, ОХУ-ын Тува улсын Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол нарын хамтын ажиллагааны хэлэлцээрт хилийн яармаг худалдааг жилд хоёр удаа зохион байгуулахаар тохиролцсон юм байна.
х
Гэрээ ёсоор энэ оны эхний хилийн яармаг худалдааг ирэх долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд Увс аймгийн Давст сумын нутаг Боршоогийн боомтод хийхээр төлөвлөжээ. Хилийн яармаг худалдаа болох гэж байгаатай холбогдуулан ажлын хэсэг томилогдож, бэлтгэл ажилдаа оржээ.
х
Хилийн яармаг худалдаанд Увс аймгийн болон бусад аймаг, хотуудаас худалдаачид өргөнөөр ирж оролцдог байна. Харин дараагийн хилийн яармаг худалдааг ирэх намар зохон байгуулах аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ