158 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогджээ
Манай улсын 153 иргэн эхний хагас жилийн байдлаар хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогджээ. Энэ тухай мэдээллийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
р
Тэдгээр иргэний 87 нь хулгай, 22 нь хил гаалийн журам зөрчин, хориотой бараа нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ. Мөн оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн найм, танхайрсан 13, замын хөдөлгөөний журам зөрчсөн долоо, хүчингийн хэрэг үйлдсэн таван иргэн байгаа аж.
л
Харин хүний амь нас хохироосон, хар тамхи биедээ авч явсан хэргээр тус бүр нэг хүн саатуулагдан, шалгагдаж буй юм байна. Тэдний 99 нь БНХАУ-д, 21 нь БНСУ-д, зургаа нь Хонконгод шалгагдаж байгаа аж. Турк улсад зургаа, АНУ-д 11, ОХУ-д тав, БНЧехУ-д гурав, Польшид хоёр, Сингапурт гурав, Австри, Унгарт тус бүр нэг иргэн шалгагдаж байгаа тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
р
Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй таван эмэгтэй болон Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан санал хүсэлтийг сонссон байна. Энэ үеэр тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ.
р
Манай улсын иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна.
о
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ