Том Крузид гэрлэх санал тавьжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Том Круз сүүлд тоглосон “Edge Of Tomorrow” хэмээх зөгнөлт киноныхоо нээлтэд зориулж Токио хотод ирээд буй. Жүжигчинг Токиогийн олон улсын нисэх буудалд газардах үед түүний хэдэн мянган фэн нь угтан авчээ.

а

Том Круз фэнүүдтэйгээ уулзаж байхад нэг Япон бүсгүй түүнд гэрлэх санал тавьжээ. Харин Круз бүсгүй саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Миний зүрх аль хэдийнхээ өөр нэгнийх болсон. Би түүндээ хайртай. Тэр ч надад хайртай” гэж гэж хэлээд олон нийтэд найз бүсгүйнхээ нэрийг хэлэхээс татгалзжээ.

ө

Түүний тоглосон “Edge Of Tomorrow” киноны нээлт маргааш болох юм.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ