Бритни Спирс сүйт залуугаасаа салав

img

Дуучин Бритни Спирс найз залуу Дэвид Лукадогоос салж, хуримаа цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хосууд ирэх долоодугаар сарын  5-ны өдөр Хавайн арал дээр хуримаа хийх байсан юм. Тэд хуримандаа зориулж 6 сая ам.доллар төсөвлөөд байсан билээ.

х

Тэдний салалтын шалтгаан нь дуучин бүсгүй сүйт залуудаа тэр бүр анхаарал, халамж тавьж чадахгүй байсантай холбоотой гэнэ. Бритни Спирсийн твиттер хуудас дахь гэр бүлийн зургийн цомогт Дэвидийн ганц ч зураг байхгүй бөгөөд тэд тун даруухан, ямар нэгэн маргаан дэгдээлгүй салсан гэж эх сурвалж мэдээлэв.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ