1599 багийн иргэдийн саналыг сонсчээ

img

Төрийн анхан шатны ажил үйлчилгээнд цогц шинэчлэл хийх бодлогод санал авах “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг 21 аймгийг хамарч, сүүлчийн хэлэлцүүлэг Архангайд болж өндөрлөжээ.

а

Энэхүү хэлэлцүүлэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар зохион байгуулагджээ. Хоёр сар гаруй хугацаанд явагдсан энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын 1599 багийн иргэд, удирдлага санал бодлоо илэрхийлжээ.

ө

Багийн шинэчлэлийн бодлогын хүрээнд багийн Засаг даргад үүрэг хүлээлгэсэн 53 хуулийн зүйл заалтуудын давхардлыг арилгах, анхан шатны нэгжүүдийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлох. Багийн нутаг дэвсгэрийг баталгаажуулж бэлчээр нутгаа хамгаалах, харъяалагдах өрхийн тоог зохистой тогтоох гэх мэт бодлогын чанартай ажлууд хийхээр төлөвлөж буй аж.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ