Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орно
2014 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор үерийн аюултай түвшинг, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Ховд гол Мянгад сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
a
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
sa
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
s
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
s
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
as
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
s
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. өдөртөө 23-25 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ