Сангийн сайдад 430.9 сая төгрөг гаргахыг зөвшөөрөв
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өчигдөр болж, аж ахуйн нэгж албан татварын буцаан олгох, ЭМД-ийн тухай хуулийн шинэчилсэн төсөл, Монгол Улсын Их хурлын Чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
б
2014 оны 5 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаабаатар хотод болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэд даалгав.
ы
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Франц Вальтер Штайнмайерийн 2014 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
ы
Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдөд Испанийн Вант Улсад, мөн сарын 3-ны өдөр Люксембургийн Их Гүнт Улсад тус тус хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
ы
Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудад гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг устгах, халдварыг зогсоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ашигласан материалын шууд зардалд шаардагдах нийт 430.903.000 (дөрвөн зуун гучин сая есөн зуун гурван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
ы
Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган явуулахад дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхэд зориулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт 528.7 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.
ы
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зарчмын хувьд зөвшөөрч, зээлийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг бүрэн эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгов.
"
"Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.
ц
“Хүүхэд хамгааллын тухай” хуулийн үзэл баримтлалын төсөл, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтов.
ы
“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт проткол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ