Луганск “Улсын аюулаас хамгаалах яам” байгуулжээ
Оросын талыг баримтлагчдад эзлэгдсэн Украины зүүн хязгаарын Луганск хот “Улсын аюулаас хамгаалах яам” байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Яам байгуулсан тухай тус хотын захирагч Сергей Кравченко мэдэгджээ. Тэрбээр “Украины армийн бие бүрэлдэхүүн өдрөөс өдөрт Луганск хотын хил орчим руу ойртож байна. Бид газар нутаг, ард түмнээ хамгаалах учиртай. Тус яамыг байгуулсанаар гэнэтийн дайралтаас хамгаалах боломжтой” гэж хэлжээ.
1
Луганск хотын Засаг захиргааны байрыг эзэлсэн Оросын талыг баримтлагчид өнгөрсөн хоёрдугаар сард “Бүгд найрамдах Луганск улс” хэмээн тунхаглаж, Крымийн хувь тавиланг давтаж Оростой нэгдэх хүсэлтэйгээ нэг бус удаа мэдэгдээд буй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэдний саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко Луганск хотыг эзлээд буй хүмүүсийг бууж өгөхийг шаардаж буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ