Шайа Лабаф цагдаагийнханд баригдав
“Трансформерс” цувралын од жүжигчин Шайа Лабаф өчигдөр Манхэттен дэх дуулалт жүжиг үзэж байхдаа бусдын биед гэмтэл учруулсан хэргээр цагдаагийнханд баригджээ. Тэрбээр “Кабаре” жүжгийн үеэр орилж хашгирч, бусдын тайван байдлыг алдагдуулж, 15 настай хүүгийн биед гэмтэл учруулсан учир, хүмүүс цагдаа дуудахад хүрсэн байна.
1
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Шайя яг л солиорсон юм шиг байсан. Тэрбээр танихгүй хүмүүс болон тайзан дээрх жүжигчид рүү орилж хашгирч, хажуудаа суугаа үзэгчдийн ар нуруу руу алгадаж, байнга тамхи татаж дэггүйтэж байсан. Харин цагдаа нарыг ирэхэд тэрбээр зогсоо зайгүй хараал урсгаж, тэднээс зугтаахыг оролдсон” гэж гэрчүүд ярьжээ.
Шайа Лабаф гарын үсгийг авахаар ирсэн хүүг түлхэн унагааж “Азгүй амьтан” хэмээн орилж, зарим хүмүүс рүү сандал шидэх гэж оролдсон тул цагдаагийнхан түүний гарт гав зүүсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ