Босогчид Багдадын хил орчим хяналтаа тогтоов
Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэл нийслэл Багдад хотын хил орчимд хяналтаа тогтоож, 12 армийн цэргийг барьцаалсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын 90 гаруй зөвлөх Багдад ирж, 200 гаруй цэргийн нисдэг тэрэг агаараас цохилт өгөхөөр бэлдэж буй тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Чак Хайгл мэдэгдсэн билээ.
1
Тэрбээр “Левантын лалын улс” бүлэглэлтэй өөр аргаар тэмцэх болно. Бид эхэлж хөдлөхгүйгээр байдлыг ажиглах учиртай. Хүлээцтэй, алсыг харах нь Иракийн ард түмэнд ашигтай” гэж хэлжээ. Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабани “Ирак АНУ-ын тусламжтайгаар улсаа хамгаалах болно. Бидэнд туслаж байгаад талархаж байна” гэжээ.
Иракийн Батлан хамгаалахын яамнаас 5 мянга гаруй армийн цэргийг хил орчимд байрлуулсан ч гал нээхийг хориглоод буй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ