"Ким Чен Ун үнэхээр аймхай"

img

Ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр зэхэж буй “Kim Jong-un” киног Хойд Солонгосын удирдлагууд буруутгаж, дэлгэцэнд гаргасан тохиолдолд АНУ-тай дайтахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй. Тус кинонд АНУ-ын тагнуулын газраас Ким Чен Уны амь насыг хөнөөх даалгавар авсан хоёр тагнуулчийн тухай өгүүлдэг юм.

өа

Тэгвэл тус киноны гол дүр, жүжигчин Жамес Франко Хойд Солонгост хандаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Ким Чен Ун үнэхээр аймхай юм аа. Энэхүү бүтээлийг уран бүтээлээр хүлээн авахад тийм  хэцүү байна уу. Ганцхан киноноос болоод дайн зарлана гэдэг дэндүү хулчгар хэрэг” гэв.

бө

Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус киноны албан ёсны трейлер цацагдсаны дараа Хойд Солонгосын гадаад харилцааны сайд  мэдэгдэл хийж, АНУ-д анхааруулга өгсөн билээ.

бө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ