Улаанбаатарт 26 хэм дулаан
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
f
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ