Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд

09:30- 11:00 цагт Хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан болох гэж байна.

х

Монголын Хуульчдын холбооны байранд

09:00 цагт “Олон улсын арбитр: Эрх зүйн танилцуулга болон практик ажиллагаа” өдрийн сургалтын нээлт болно. Сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Бизнесийг дэмжих санаачилга (БДС) төсөл болон Монголын Хуульчдын холбоо (МХХ)-ноос хамтран зохион байгуулж байна.

х

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт

11:00 цагт ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар, А.Д.Цендина нарын "Монгол үсэг бичгийн дээж" номын товч танилцуулга болно.

х

"Монголньюс" мэдээллийн төвд

11:30 цагт   хоёр залууг дууданг хооронд нь зодолдуулж нэгнийх нь аминд хүрсэн бүсгүйн талаар хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.

12:00 цагт  "Тэврэлтийн өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал болно.

ө

Үндэсний  мэдээллийн  төвд

11:00 цагт УИХ-ын гишүүн асан  Л.Гүндалайн захиалгаар Зайсан дахь эзэнгүй айл руу халдсан талаар хохирсон иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт “Хохирогчдийн холбооноос”  долдугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнтэй хамтран долдугаар сарын 1-нийг бүү март нэртэй хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт “Гал үндэстэн” холбооноос Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ