Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхэлнэ. Уг хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

а

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан 14:00 цагт А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх юм байна.

Үүний дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 16.00 цагт А танхимд хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ