Донецк гал зогсоох гэрээг сунгахгүй

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко долоо хоногийн хугацаатай зүүн хязгаарын хэд хэдэн хотод гал зогсоох гэрээ байгуулсан билээ. Өнгөрсөн баасан гаригт гал зогсоох гэрээг дахин гурван хоногоор сунгах шийдвэр гаргасныг Донецк, Луганск хотын удирлагууд хүлээн зөвшөөрсөн бол Харьков, Славянск хотынхон гэрээ байгуулахаас татгалзсан юм.

Тэгвэл Европын холбооны удирдлагууд Украин, ОХУ болон босогчдыг хэлэлцээр хийж, хэдэн сарын хугацаатай гал зогсоох гэрээ байгуулахыг уриалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Порошенко “Би гал зогсоох гэрээг ганцхан долоо хоног бус хэдэн жилээр нь байгуулмаар байна” гэж хэлжээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украин хямралаас гарахын тулд босогч нартай хэлэлцээр хийж, тэдний бууг хураах хэрэгтэй” гэсэн байна.

Харин Донецк хотын лидер Денис Пушилин гал зогсоох гэрээг дахин сунгахгүй гэдгээ мэдэгдэж, газар нутгийг нь чөлөөлөхийг хүсчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ