Наадмаар автобус хэдэн төгрөгөөр үйлчлэх вэ
Энэ жилийн баяр наадмаар наадамчин олонд Хүй долоон худаг руу “Railbus”-аар үйлчлэхээр болсон. Төмөр замын автобус наадмын өдрүүд буюу ирэх долоодугаар сарын 10-13-нд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос Хүй 7 худаг руу зорчино. Мөн Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус наадамчдад “үнэ төлбөргүй” үйлчилнэ.
6
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын үеэр "Хүй долоон худаг" руу автобусаар зорчих жишиг үнэ болон “Railbus”-ийн цагийн хуваарийг хүргэж байна.
5
| № | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн төрөл | Зорчих үнэ /төгрөг/ | |
| том хүн | хүүхэд | |||
| 1 | Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон | Бага багтаамжийн автобус | 1000 | 300 |
| 2 | Хүй долоон худаг-7 буудал | Бага багтаамжийн автобус | 1000 | 300 |
| 3 | Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
| 4 | Хүй долоон худаг-5 шар | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
| 5 | Хүй долоон худаг-Ханын материалын комбинат | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
| 6 | Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх | Их багтаамжийн автобус | 800 | 300 |
| 7 | Хүй долоон худаг-Давааны өртөө | Их багтаамжийн автобус | Үнэ төлбөргүй | |
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ