Роббен: Би дэндүү хялбархан унасан гэж үү, ухаан хэрэгтэй шүү дээ

img

Дэлхийн аваргын 1/8 шигшээд Мексикийг 2:1-ээр Голландын шигшээ хожиход Арьен Роббен тун чухал үүрэг гүйцэтгэж, шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дуусахаас ердөө ганцхан минутын өмнө торгуулийн цохилт хийх эрхийг багтаа авчирсан. Түүнээс өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд хэтэрхий хялбархан унасан эсэх талаар лавлахад ингэж хариулсан байна.

1

“Би тийм хялбархан унасан гэж үү. Ер нь ухаантай байх хэрэгтэй шүү. Яагаад би пенальтийг өөрөө цохиогүй вэ гэж үү? Би Хунтелаараас өөрөө асуусан юм. Тэр өөртөө их итгэлтэй байгаагаа хэлсэн. Тэр их сайн довтлогч шүү дээ. Тэгээд ч сэлгээгээр хожуу гарч ирсэн болохоор илүү эрч хүчтэй байсан. Сүүлчийн шүгэл дуугарахаас таван минутын өмнө л бид хожигдож явсан. Гэлээ ч довтолж, ялалтын төлөө зүтгэсээр байлаа. Би багаараа бахархаж байна. Гэхдээ багийнхаа тоглолтыг бас улам сайжруулах ёстойг ойлгож байна аа” гэж Роббен өгүүлжээ.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ