Дос Сантос: Шүүгч нар Мексикийн шигшээг дэлхийн аварга болгохгүй ээ
Голландын багт 1/8 шигшээд 1:2-оор хожигдсоныхоо дараагаар Мексикийн багийн довтлогч Жованни Дос Сантос шүүгч нар бурууг өгчээ. Түүний үзэж буйгаар шүүгч нар илүү нэр төртэй багуудад ая тал засдаг тул Мексикийн шигшээд дэлхийн аварга болох боломжийг өгөхгүй байсан ажээ.
1
“Илүү нэр хүнд, амжилттай багуудад ая тал засах явдал дэндүү их байдаг. Шүүгч бидний талд огт шүгэл үлээгээгүй хэрнээ Роббен манай торгуулийн талбайд жүжиглэж унахад шууд л шүгэл нь тасхийсэн. Ер нь шүүгч нар манай багт дэлхийн аварга болох ямар ч боломж өгөхгүй нь тодорхой байлаа” гэж Дос Сантос өгүүлжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ