Ким Чен Ун: Энэ бол дөнгөж эхлэл
Хойд Солонгосын удирлагууд энэ сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд зүүн эрэгт байрлах Вонсон хотын ойролцоогоос ойрын болон дунд тусгалын гурван пуужин туршсан билээ. Өмнөдийн тагнуулуудын мэдээлж буйгаар “Хойдоос сануулгагүйгээр харвасан гурван пуужин Япон тэнгисийн усанд унаж, аюулгүй болсон” гэв.
5
Тэгвэл тус улсын удирдагч АНУ болон Өмнөдийн удирдлагуудад хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Энэ бол дөнгөж эхлэл. Хойд Солонгос дахин пуужин турших болно. Одооноос ямар ч урьдчилсан сануулга байхгүй” гэж мэдэгдсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
5
Вонсон хотын орчмоос харвасан гурван пуужингийн нэгийнх нь харвах товчлуурыг Ким Чен Ун өөрийн гараар дарсан тухай “KCNA” агентлаг мэдээлэв. Харин Өмнөдийн удирдлагууд Ким Чен Уны сүрдүүлгээс айхгүй гэдгээ мэдэгдээд буй. Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Хойдын пуужин, цөмийн зэвсэг биднийг айлгаж чадахгүй” гэж мэдэгджээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ