Дөрвөн сургууль Олон улсад магадлан итгэмжлэгджээ
АНУ-ын Чикаго хотноо АНУ, Мексик, Энэтхэг, Монгол гэх дөрвөн орны 22 коллеж, их, дээд сургуулиудад эхний магадлан итгэмжлэл, хоёрдахь удаагийн магадлан итгэмжлэлийг баталгаажуулах батламжийг гардуулах ёслол өчигдөр болжээ.
а
Энэхүү Олон улсын магадлан итгэмжлэлийн батламжийг манай улсын дөрвөн сургууль авчээ. Тодруулбал, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль, Этүгэн дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль болон Сан дээд сургууль Олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна. Тэдний батламжийг ACBSP -ийн удирдлагууд гардуулан өгчээ.
а
Манай улсын их дээд сургуулиудаас 2011 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль магадлан итгэмжлэгдсэн юм. ACBSP нь нягтлан бодох бүртгэл, менежмент зэрэгтэй доктор, бизнесийн салбар дахь зэрэг түвшинд бизнесийн бүх хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг АНУ-ын Канзас хотод төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага юм.
Мөн манай улсын боловсролын салбар ACBSP байгууллагатай 2017 он хүртэл хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан тус байгууллагын гүйцэтгэх захирал Даг Вихланд нар гарын үсэг зуржээ.
ө
Энэхүү холбоосоор /http://www.acbsp.org/?page=accredited_members/ тус байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой юм байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ