Хонконгод Монголын худалдааны танхим байгуулагджээ

img

Хонконгод Монголын Худалдааны танхим байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэхүү танхим нь Монгол, Хонконгийн худалдааг дэмжих, Монгол, Хонконг, Хятад, Зүүн-Өмнөд Азийн зах зээлүүдийн боломжийг сурталчилан гишүүддээ дэмжлэг үзүүлэх. Монгол, Хонконгийн Засгийн газруудад гишүүдийнхээ санал, санаачлагыг уламжлах замаар хоёр талын харилцааг улам бэхжүүлэх зорилготой аж.

х

Танхимыг Хонконгт бүртгэлтэй, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа Клуб”-ын үүсгэн байгуулагчид Хэнри Ли, хуульч Виктор Ян, Хонконгт Монгол Улсын анхны Ерөнхий консулаар ажилласан Я.Ариунболд нарын хонконг, монгол хүмүүс санаачлан Хонконгийн хуулийн дагуу албан ёсоор саяхан бүртгүүлсэн гэж Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар мэдээлжээ.

а

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ