Ахмадын эхнэрийг суллахыг шаардав

img

Өмнөд Солонгосын “Sewol” нэртэй хөлөг онгоцны ослын дараа албан тушаалаа хүлээлгэн өгсөн тус улсын Ерөнхий сайд Чон Вон Хоны огцрох өргөдлийг Ерөнхийлөгч Пак Ын Хэ хүлээн авахаас татгалзаж, тэрбээр суудалдаа хэвээр үлдсэн юм. Ерөнхий сайд өчигдөр хөлгийн ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзаж, нэг бүрчлэн уучлалт гуйсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

Тэрбээр иргэдтэй уулзах үедээ нулимсаа барьж дийлээгүй бөгөөд хариуцлага алдсандаа уучлалт хүсч, осолтой холбоотой хүмүүсийг барьж, олон нийтийн өмнө ял асуухаа амласан байна. Өнөөг хүртэл “Sewol” хөлгийн эзэмшигч  буюу “Чонхажин Мэрин” компанийн эзэн Ю Бен Ын гэгчийг барьж чадаагүй байгаа юм.

Харин зарим иргэн хөлгийн ахмад Ли Жүн Сёкийн эхнэр нь осолтой ямар ч хамааралгүй байхад баривчилсан явдлыг хууль бус гэдгийг онцлоод, тайван жагсаал зохион байгуулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ