Зарим зочид буудлын үйл ажиллагааг зогсоожээ
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудалд шалгалт хйижээ. Шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулсан байна.
а
Тус дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг шалгажээ. Шалгалтын үеэр зөрчил илэрсэн “Ачит сун” ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.
х
Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт 32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг, дөрвөн иргэнд 434 мянган төгрөг, нийт 1.110.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.
а
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Холбогдох хууль журмын дагуу харьяа дүүргийн зочид буудал, дэн буудал, амралтын газруудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчилийг илрүүлж, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж буй юм байна.
ө
а
ө
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ