Украинчууд Порошенког буруутгав
Украинчууд шинэхэн Ерөнхийлөгч Петр Порошенког өнөөг хүртэл хямралыг цэгцэлж чадахгүй байгаад буруутгаж, босогчдод эзлэгдээд буй хотуудыг буцаан авахыг шаардсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уурлаж бухимдсан Украинчууд Киев хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Тус мөргөлдөөнөөр 10 гаруй хүн гэмтжээ.
5
Петр Порошенко өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 45 минут орчим гал зогсоох гэрээний тухай утсаар ярилцсан ч үр дүнд хүрээгүй явдалд иргэд бухимдлаа ийнхүү илэрхийлсэн аж. Тэд гартаа “Украин дотоод асуудалдаа Оросыг бүү оролцуул”, “Путин биднийг колонио болгохыг санаархаж буй” гэж бичсэн лоозон барьцгаажээ.
5
Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Украиныг хямралаас гаргах 15 төлөвлөгөөг боловсруулав. Энэхүү төлөвлөгөөний эхэнд гал зогсоох гэрээ байлаа. Шат дараатай төлөвлөгөөнүүд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн хэсэг хүлээцтэй хандахыг хүсье” гэж хэлжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ