Налайхын АЗХ-ны даргаар Л.Жаргалтулгыг сонгожээ

img

Налайх дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит тавдугаар чуулган өнгөрсөн баасан гаригт болж, дарга, дэд дарга, тэргүүлэгчдээ шинээр сонгожээ.

өа

Хоёр жил тутамд болдог уг чуулганд Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн П.Нүрзэд, тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тэргүүтэй 150 орчим төлөөлөгч оролцсон байна.  Дүүргийн АЗХ-ны дарга Б.Баярмагнайн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир чуулганд оролцогчдын олонхийн саналаар түүний оронд Л.Жаргалтулга сонгогджээ.

өа

Мөн гурван дэд дарга, 15 тэргүүлэгчээ шинээр сонгогдсон байна. Тус дүүргийн АЗХ-ны шинээр сонгогдсон удирдлагын баг цаашид залуус руу чиглэсэн, тэдний оролцоог хангасан олон ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллах аж.

бө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ